ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУД ТАЙЛАН, МЭДЭЭ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2021-04-05 01:04

Тусгай зөвшөөрөл эзэмшигч үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд Хорооны 2020 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-тай танилцаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна. Мөн ирүүлбэл зохих тайлан мэдээ буюу гуравдугаар сарын мэдээгээ цахимаар, I улирлын тайлангаа цахимаар болон цаасаар 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Хороонд ирүүлж ажиллахыг анхаарна уу.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.