УУЛЗАЛТ, СУРГАЛТ БОЛЛОО

2021-04-06 01:04

Санхүүгийн зохицуулах хороо Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Бичил санхүүгийн зах зээлийг чадавхжуулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд хадгаламж, зээлийн хоршооны эрсдэлийг үнэлэх аргачлалыг танилцуулах цахим уулзалт, сургалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр үндэсний болон олон улсын зөвлөхүүд сонгогдсон 2 хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн тайланд тулгуурлан эрсдэлийг хэрхэн үнэлэх талаар танилцуулахын зэрэгцээ аргачлалын талаар санал солилцсон юм. Уулзалт сургалтад Санхүүгийн зохицуулах хорооны Хадгаламж, зээлийн хоршооны газар, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын албан хаагчид болон Азийн хөгжлийн банкны мэргэжилтнүүд оролцлоо.

Дашрамд сонирхуулахад, “Хадгаламж, зээлийн хоршооны зайны хяналт болон газар дээрх шалгалтын журам” мөн “Хадгаламж, зээлийн хоршооны эрсдэлийг үнэлэх аргачлал”-ын төсөлд санал авахаар Хорооны цахим хуудаст байршуулах болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.