ҮНЭТ МЕТАЛЛ, ҮНЭТ ЧУЛУУНЫ ЭСХҮЛ ТЭДГЭЭРЭЭР ХИЙСЭН ЭДЛЭЛИЙН АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД

2021-04-08 03:40

Тусгай зөвшөөрөл эзэмшигч үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч нар Хорооны 2020 оны 182 дугаар тогтоолоор баталсан “Үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-тай танилцаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна. Мөн ирүүлбэл зохих тайлан мэдээ буюу гуравдугаар сарын мэдээгээ цахимаар, I улирлын тайлангаа цахимаар болон цаасаар 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор Хороонд ирүүлж ажиллахыг анхаарна уу.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.