"ТООН ТОЙМ"-ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛ БА ШИНЭЧЛЭЛ

2021-06-18 00:33

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чухал түлхэц болохоор зах зээлд оролцогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд байсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын шинэчилсэн найруулга болон “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг Санхүүгийн зохицуулах хорооны зургадугаар сарын 11-ний ээлжит хуралдаанаар баталсан.

Сүүлийн жилүүдэд олон нийтэд санал болгон үнэт цаас гаргасан компаниудын тоо эрчимтэй өсөж, хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт татах сонирхол нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагаатай холбоотой зохицуулалтыг хөнгөвчлөх, хялбар шуурхай болгох шаардлага үүссэн. Тэгвэл дээрх хоёр журам батлагдсан нь эдгээр асуудлыг шийдвэрлэхээс гадна арилжаа эрхлэх байгууллага болон төрийн зохицуулагч байгууллагын хоорондох бүртгэлийн давхардал арилж, нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагааны үр ашиг нэмэгдэх боломжийг бүрдүүлэх зэрэг хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ үе шатанд хөтлөх бодлогын чухал алхам болж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

Зочин (64.119.29.5) 2021-06-18 08:24:11
Ажилд нь амжилт хүсье
зочин (64.119.29.5) 2021-06-18 03:43:16
сайхан мэдээ байна.одоо сайн хэрэгжүүлэх л хэрэгтэй