ЦАХИМ СУРГАЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2021-09-13 07:40

Санхүүгийн зохицуулах хороо салбараа хөгжүүлэх, зохицуулалтын зохистой орчин бүрдүүлэх, мэргэжлийн оролцогчдоо чадавхижуулах, мэргэшүүлэх, эрх ашгийг нь хамгаалах зорилгоор мэргэжлийн холбоодтой хамтран холбогдох сургалтуудыг тогтмол зохион байгуулж ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 06-08-ны өдрүүдэд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран "Үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх аудиторуудад зориулсан цахим сургалт"-ыг зохион байгууллаа. Энэ үеэр хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын шинэчилсэн найруулга, зохицуулалтын онцлог, анхаарах асуудал, хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн, эрсдэлд суурилсан аудит, компанийн засаглал, мөнгө угаалт терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд аудиторуудын үүрэг зэрэг сэдвийн хүрээнд сургалт мэдээлэл өглөө.

Мөн даатгалын байгууллагад аудит хийх эрх олгох цахим сургалт өнөөдөр эхэллээ. Энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх сургалтаар даатгалын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, хууль эрхзүйн үндсэн зохицуулалт, даатгалын компанийн төлбөрийн чадварын тооцоолол, түүнд хяналт тавих тухай, аудитын чанарын стандарт, даатгалын компанид аудит хийх үе шат зэрэг холбогдох сэдвийн хүрээнд мэдлэг мэдээллийг өгч байна.  

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.