ЦАХИМ СЕМИНАР БОЛНО

2021-09-14 08:11

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх төсөл II, Техник туслалцааны хамтын ажиллагааны хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, ЖАЙКА, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо /МҮЦЭАХ/ хамтран 2021 оны 9 дүгээр сарын 17-ны 14:00 цагаас олон нийтэд нээлттэй семинарыг  цахим хэлбэрээр зохион байгуулна.

Үндсэн сэдэв 

  • Биржийн бус зах зээлийн олон улсын практик;
  • Монгол Улсын биржийн бус зах зээлийн зохицуулалтын орчин;
  • Биржийн бус захын дүрэм, журам, систем;
  • Хөрөнгийн зах зээлийн шинэ сурах бичгийн талаарх танилцуулга.

Сонирхсон оролцогчид энд дарж орох бөгөөд дэлгэц дээр гарч ирэх хэсэгт өөрийн нэр, и-мэйл хаягаа бичиж нэвтрэн орохыг анхаарна уу.    

Passcode: 298854
Webinar ID: 831 1831 5015

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.