ТАЙЛАНГИЙН ХУГАЦАА ӨӨРЧЛӨГДЛӨӨ

2021-10-01 07:31

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны есдүгээр сарын 08-ны өдрийн 363 дугаар тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт, шалгалт хийх журам-д нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчлэн баталсан.

Энэхүү шинэчилсэн журмын хүрээнд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагаас сар бүр цахимаар ирүүлдэг байсан мэдээг улирал бүр цахимаар авахаар өөрчлөлт оруулж, тайлангийн агуулгыг дэлгэрүүлсэн. Иймд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд 2021 оны III улирлын мэдээг ирүүлэхдээ Хорооны цахим хуудаснаас мастер файлаа шинээр татаж авч тайлангаа ирүүлэхийг анхаарна уу.

Шинэчилсэн мастер файл-ыг татаж авна уу.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.