ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2021-10-04 08:22

Санхүүгийн зохицуулах хороо мэргэжлийн холбоодтой хамтран холбогдох сургалтуудыг тогтмол зохион байгуулж ажилласаар байна. Монголын банкны холбоо, Даатгалын зуучлалын мэргэжлийн зөвлөлтэй хамтран банкны ажилтнуудад даатгалын зуучлагчийн эрх олгох сургалтыг сая зохион байгууллаа.

Энэ үеэр даатгалын тухай ойлголт, хууль, эрхзүйн зохицуулалт, даатгалын бүтээгдэхүүн, даатгалын зуучлалын үндсэн ойлголт, даатгалын харилцаанд зуучлагчийн гүйцэтгэх үүрэг, даатгалын зуучлагчийн ёс зүй, нөхөн төлбөртэй холбоотой эрх зүйн зохицуулалт, комплаенс, компанийн засаглал, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тухай зэрэг холбогдох сэдвийн хүрээнд сургалт мэдээлэл өглөө. Даатгалын багц дүрэмд заасан даатгалын мэргэжлийн оролцогчдод тавигдах нөхцөл шаардлагыг хангах зорилгоор зохион байгуулсан энэ удаагийн сургалтад найман банкны 150  гаруй оролцогч цахимаар суралцлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.