САНХҮҮГИЙН ЛУЙВАР ГЭЖ ЮУ ВЭ?

2021-10-06 03:38

Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр-ийн дөрөвдүгээр цуврал таны өдөр тутмын ухаалаг зээлийн шийдвэрт зориулсан “Санхүүгийн луйвар гэж юу вэ?” зурагт хуудсыг Та бүхэнд танилцуулж байна.

Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь аж ахуй нэгж, байгууллагуудын бүтээмжийг дээшлүүлэх, орон нутаг, алслагдсан бүс нутгуудад амьдарч буй иргэдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн оролцоог сайжруулах бодлогын чухал хэрэгсэл. Үүний тулд шинэ технологид тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, түүнийг таниулах, санхүүгийн олон дэд салбар /жишээлбэл банк, бичил санхүү, даатгал гэх мэт/, мэдээлэл харилцаа холбооны технологи, өгөгдлийн дэд бүтцийг хамарсан бодлогын өргөн хүрээтэй зорилтыг дэвшүүлж, эрэлт ба нийлүүлэлтийн талыг хамтад нь авч үзэх шаардлага тулгарч байгаа. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд "Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрболовсруулсан талаар өмнө нь мэдээлж байсан. 

Энэхүү хөтөлбөрийн санхүүгийн хэрэглэгчийн түвшин тус бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн боловсрол олгох, иргэдийг санхүүгийн залилан, луйвраас урьдчилан сэргийлэх хүрээнд "Иргэдийг зээлийн ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлөх мэдлэг олгох хөтөлбөр"-ийг боловсруулж,  хөтөлбөрийн эхний хэсэг болох зурагт мэдээллийг цувралаар хүргэсээр байна. дарж танилцана уу.

Цуврал №1  дарж танилцана уу.

Цуврал №2  дарж танилцана уу.

Цуврал №3  дарж танилцана уу.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.