ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ЗӨВШӨӨРӨЛ, БҮРТГЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР АВЧ БАЙНА

2021-10-08 01:44

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажил эрчимтэй хийгдэж байгаа энэ үед Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлтэй холбоотой хүсэлтүүдийг цахим хэлбэрээр авч шийдвэрлэж байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч нар тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөлтэй этгээдүүд холбогдох зөвшөөрөл, бүртгэл хийлгэхдээ Зөвшөөрлийн цахим системээр хандаж үйлчилгээ авна уу. Салбарын оролцогч Та бүхнийг цахим шилжилтийг хамтдаа хэрэгжүүлэхийг уриалж байна.

Зөвшөөрлийн цахим системд энд дарж холбогдоно уу.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.