39 ХУУЛИЙН ЭТГЭЭД, 428 ИРГЭНД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ

2021-10-15 02:35

УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулснаар үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн  үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулсан бөгөөд зохицуулалт, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчилсан

Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны гуравдугаар сараас үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 39 хуулийн этгээд, 428 иргэн тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлж байна.

Иргэд, олон нийт Та бүхэн тусгай зөвшөөрөл бүхий үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээдийн мэдээлэлтэй энд дарж танилцаад зөвхөн эрх бүхий этгээдээр үйлчлүүлж, мэргэжлийн үйлчилгээ авч байхыг анхаарна уу.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.