ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

2021-10-15 07:23

                                       

Виртуал хөрөнгө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд хамрагдах хувьцаа, үнэт цаас, төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий, мөнгөн хөрөнгөөр баталгаажаагүй, Монголбанкны зөвшөөрөлтэй төлбөрийн хэрэгслийн шинжийг агуулаагүй, компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажих боломжгүй тул ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг төр аливаа хэлбэрээр хариуцахгүй болохыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор мэдэгдэж байна.

Иргэдийн койн худалдан авах замаар богино хугацаанд өндөр ашиг олох сонирхол нь өндөр эрсдэлийг дагуулж болзошгүй юм.

Түүнчлэн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсгийн бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.

 

МОНГОЛБАНК,  САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

Аз Од (66.181.183.70) 2021-12-28 00:49:04
Алтан дорнод компаны by dep гэдэг бирж байж зарлага гаргахгүй, авах үнэ 0.91 гээд захиалга өгөхөөр 0.99-с доош өгч болохгүй лимит тогтоосон ийм залилангын биржийн үйл ажиллагааг зогсооно уу!!!!!Санхүүгийн Зохицуулах Хороо маш олон хүнийг чирэгдүүлж бгаа
nnnnnnnnnnnnn (49.0.132.130) 2021-12-14 04:41:59
nnnnnnnnnnnnnnnnnnn
cryptoworld (66.181.161.48) 2021-10-18 08:54:59
za zugeer huleen zowshoorod tulburin heregsel hurdn bolgoothoo ta narn naad tsaasn munguur chn oligtoi amidarch chdhgu gdgn oilgomjtoi bn zgr komunist zan gargahasa uridchlaad delhiin ulsuudn tushlagign sudlaad neg uzchh
0 1 Хариулах
Odnoo (66.181.161.1) 2021-10-18 08:54:59
Teneg sda we
Booronhii (202.21.112.172) 2021-10-15 07:54:12
Booronhiilj bahiin orond dorvitoihon yum hiihgv yu