ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД

2021-11-09 04:05

Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого орон даяар 2021 оны 11.01-12.01-ний өдөр хүртэл цахим хэлбэрээр зохион байгуулагдана. Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаарагдах үнэт цаас гаргагч болон үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд, хувь хүн, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд https://toollogo.1212.mn цахим хаягаар хандан бүртгүүлнэ үү.

www.toollogo.1212.mn цахим хуудсанд аж ахуйн нэгжүүд www.etax.mta.mn татварын цахим системд нэвтрэх хаягаараа, иргэн бол татвар төлөгчөөр бүртгэлтэй бол мөн адил татварын системээр эсвэл www.e-mongolia.mn системд бүртгэлтэй хаягаараа нэвтрэх боломжтой.

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын хүрээнд хамаарагдах санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдүүдийг аж ахуйн нэгж байгууллагын улсын тооллогод  дээрх хугацаанд хамрагдан, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг хүсье.

 

 

УЛСЫН ТООЛЛОГОД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.