“ХҮРТЭЭМЖТЭЙ САНХҮҮ” СЭТГҮҮЛИЙН 35 ДАХЬ ДУГААРАА ТОЛИЛУУЛЖ БАЙНА

2021-11-12 06:37

Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр эрхлэн гаргадаг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн 35 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Сэтгүүлийн "Бодлогын нийтлэл" буланд даатгалын зах зээлийн өнөөгийн байдлын талаар товч дүгнэж, хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаарх нийтлэлийг оруулсан. "Зохицуулалтын мэдээ" буланд СЗХ-ны хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн болон сэндбоксын орчинд шинэ бүтээгдэхүүн турших Сэндбоксын зөвлөлийн анхны хуралдаан зэрэг олон мэдээлэл багтсан. Харин "Тайлбар ба зөвлөмж" буланд есдүгээр сард хоёрдогч зах зээлийн арилжааны нээлтээ хийсэн биржийн бус зах зээлийн журамд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаарх хуульчийн тайлбарыг хүргэлээ. 

Харин "Компанийн засаглал" буланд засаглалын гүйцэтгэх үүрэгт зайлшгүй анхаарал хандуулах зөвлөмжүүдийг оруулж, санхүүгийн боловсролын чиглэлээр санхүүгийн луйвраас өөрийгөө хамгаалах талаар сонирхолтой мэдээллийг оруулсан. Түүнчлэн эдийн засагч, санхүүчид, санхүүгийн зах зээлд оролцогчид, энэ салбарыг сонирхогч, олон нийт тогтмол сонирхдог олон улсын зах зээлийн мэдээ, хөрөнгийн зах зээлийн индекс зэрэг тоон мэдээлэл ч шинэчлэгдэн гарлаа. 

“Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн 35 дахь дугаарыг энд дарж унших боломжтой.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.