ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

2022-01-07 05:22

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 363 дугаар тогтоолоор “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт, шалгалт хийх журам”-ыг шинэчлэн баталсан. Уг шинэчилсэн журмын хүрээнд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагаас сар бүр цахимаар ирүүлдэг байсан мэдээг улирал бүр цахимаар авахаар өөрчлөлт оруулж, тайлангийн агуулгыг дэлгэрүүлсэн. 

Иймд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд энэ сарын 10-ны өдрийн дотор жилийн эцсийн тайлан, улирлын мэдээгээ ирүүлэхдээ Хорооны цахим хуудаснаас мастер файлаа шинээр татаж авч тайлангаа ирүүлэхийг анхаарна уу.

Мастер файлаа энд дарж татаж авна уу

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.