ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГТЭЙ ТАНИЛЦАНА УУ  

2022-01-11 02:42

​​​​​​

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын бодлогын баримт бичиг”-ийг баталсан.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/, Базелийн хороо, Олон улсын валютын сан, Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага, Олон улсын даатгалын хянан шалгагчдын холбооноос гаргасан стандарт, зөвлөмж, Сингапур, Канад, Австрали зэрэг олон улсын судалгаа, манай улсын санхүүгийн болон санхүүгийн бус салбаруудын хяналт шалгалтын өнөөгийн нөхцөл байдлын судалгааны үр дүн зэрэг мэдээлэлд суурилж боловсруулсан бодлогын баримт бичигтэй энд дарж танилцана уу. 

"Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын бодлогын баримт бичиг"-ийн танилцуулга 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.