ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2022-01-12 05:26

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны ээлжит нэгдүгээр хуралдаан өнөөдөр болж нийт 17 асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, хоёр компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэсний зэрэгцээ нэг компанид даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хоёр иргэнд актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохоор боллоо. 

Мөн банк бус санхүүгийн гурван байгууллагад итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр болон нэмж олгохоор шийдвэрлэв. Түүнчлэн “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 5 компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.