ХАМТАРЧ АЖИЛЛАХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

2022-01-13 05:23

Санхүүгийн зохицуулах хороо, Соёлын яам, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо хамтран төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёлын үйл ажиллагаанд салбарын оролцогчдын тэгш оролцоог хангах, соёлын өвийг хамгаалах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо. Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газрын дарга Н.Энхтуяа, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн нэгдсэн холбооны дэд тэргүүн О.Мөнгөнцоож болон холбогдох албаны бусад хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр гурван тал хамтын ажиллагааг дэмжиж ажиллахын зэрэгцээ мэдээ мэдээлэл солилцох, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, соёлын үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх цаашилбал салбарын мэргэжлийн оролцогчдыг чадавхижуулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо. 

Санхүүгийн зохицуулах хороо үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс олгож эхэлсэн бөгөөд 2021 оны жилийн эцсийн байдлаар 40 хуулийн этгээд, 436 иргэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.