ДААТГАГЧДЫН СОЁЛ, ЗАСАГЛАЛТАЙ  ХОЛБООТОЙ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ

2022-01-24 07:12

Олон улсын даатгалын зохицуулагчдын холбоо /ОУДЗХ/ нь 1994 онд байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн даатгалын хураамжийн 97 хувийг бүрдүүлдэг 200 гаруй зохицуулалтын байгууллагыг гишүүнчлэлдээ багтаадаг. Тус холбоо энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж буй даатгалын салбарын өсөлтийг хангах, эрсдэлийн удирдлагыг сайжруулах хүрээнд бодлого боловсруулалтаас эхлээд санхүүгийн тогтвортой байдал, холбооны стратегийн хэрэгжилтийн үнэлгээний асуудалд голлон анхаарал хандуулахаар тусгасан байна. Мөн шинэ тутамд эрчимтэй хөгжиж буй буй чиг хандлага болох уур амьсгалын эрсдэл, дижитал шилжилт болон кибер эрсдэлд даатгалын зохицуулагчдаас үзүүлэх хариу үйлдэлд анхаарч ажиллахаас гадна даатгалын салбар дахь олон талт, тэгш байдал, даатгагчдын соёл, засаглалтай  холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн төлөвлөгөөндөө таван үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлэхээр тусгажээ. Үүнд:

  • Даатгалын салбарын хөгжлийн чиг хандлагаас үүдэн бий болж буй боломж, бэрхшээл, эрсдэлийг үнэлэх, түүнд хариу үйлдэл үзүүлэх;
  • Олон улсын хэмжээнд мөрдөгдөх нийтлэг стандартуудыг боловсруулж дуусгах;
  • Даатгалын салбарын хөгжлийн чиг хандлага, хурдацтай хөгжилд хариу үйлдэл үзүүлэхүйц хяналт шалгалтын үр дүнтэй туршлагыг бий болгох;
  • Олон улсын хэмжээнд мөрдөгдөх нийтлэг стандартыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, иж бүрэн, тууштай хэрэгжих явцыг үнэлэх;
  • Холбооны үр ашигтай, үр дүнтэй үйл ажиллагааг хангах, мөн ил тод харилцаа холбоог сайжруулах зэрэг болно.

Санхүүгийн зохицуулах хороо Олон улсын даатгалын зохицуулагчдын холбоонд 2002 онд гишүүнээр элсэж, нэгдсэн бодлого зохицуулалт, зөвлөмжийг нь удирдлага болгохын зэрэгцээ жил бүр зохион байгуулагддаг ээлжит хуралдаан болон гишүүн орнуудыг хамарсан судалгаа, дүн шинжилгээнд тухай бүрт нь хамрагддаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.