ОЛОН УЛСАД IPO БУЮУ НИЙТЭД САНАЛ БОЛГОН АНХ УДАА ХУВЬЦАА ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИДЭВХ БУУРЧЭЭ

2022-02-09 02:12

2022 он гарснаар олон улсын санхүүгийн зах зээлд нийт 26.7 тэрбум ам.долларын IPO хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60 хувиар буурсан үзүүлэлт юм. Бодлогын хүүгийн өсөлттэй зэрэгцэн эдийн засгийн өсөлт удааширч, геополитикийн хурцадмал байдал үүсэж байгаа нь олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгийн биржүүд Ковид-19 цар тахлын үеийн сөрөг нөлөөнөөс илүү хүндхэн нөхцөл байдалтай тулгарч болзошгүй байна. Олон улсад хөрөнгө оруулагчид үнийн дүн багатай компанийн хувьцаа худалдаж авах сонирхолтой байгаа бөгөөд үүнээс үүдэн санхүүгийн технологид суурилсан, өндөр өсөлттэй компанийн хувьцаанууд дээрх хямдралд өртөх магадлалтайг шинжээчид анхааруулж байна. 
BNP Paribas SA банкны Европын хөрөнгийн зах зээлийг хариуцсан газрын дарга Андреас Бернсторф хэлэхдээ "Одоогоор шинээр бүтээгдэхүүн бүртгэхэд /listing/ үнэхээр хэцүү нөхцөл байдалтай байна" гэдгийг онцоллоо. Мөн "Ихэнх хөрөнгө оруулагчид хувьцааны багцын үнийг уналтад орохоос сэргийлж байгаа нь өнгөрсөн жил хувьцаа нь өсөлттэй байсан компаниудын хувьцааны өсөлтийг бууруулж байна." гэдгийг дурджээ. Түүнчлэн зах зээлийн хүлээгдэж буй савлагааны хэмжүүр болох Чикагогийн опционы биржийн хэлбэлзлийн индекс /The The Chicago Board Options Exchange “Cboe” Volatility Index-VIX/ нь энэ сард 60 хувиар өссөн байна.

Зураг 1. Cboe хэлбэлзлийн индексийн график

                                                                                                                                          
Нью Йорк хот: Зах зээлийн хямралын улмаас үүлэн технологид суурилсан хүний нөөцийн платформыг хөгжүүлэгч Justworks Inc, Four Springs Capital Trust гэх зэрэг 9 орчим компани IPO хийхээ больсон байна. 
Европ: WeTransfer стартап компани нь хөрөнгө оруулагчдын эрэлт хангалттай биш байснаас Амстердамд санал болгож байсан хувьцаагаа татсан байна. Мөн Германы эм үйлдвэрлэгч Cheplapharm Arzneimittel GmbH компани нь IPO хийх ажиллагааг түр хугацаанд зогсоогоод байна. Дэлхийн хамгийн том хуулийн фирм болох Их Британийн Mishcon de Reya LLP хуулийн фирм нь IPO хийх үйл ажиллагааг хоёр дахь удаагаа хойшлуулсныг Bloomberg News-ээс мэдээлсэн байна.
Өмнөд Солонгос: Хьюндай Инженеринг компани нь төлөвлөсөн санхүүжилтийг татаж чадахуйц хөрөнгө оруулалтын эрэлт байхгүй байснаас 1.0 тэрбум ам.долларын бүртгэлээ цуцалсан байна.

Зураг 2. Цар тахлын улмаас хувьцаа нь уналтад орсон 10 компани

 

Эх сурвалж: Bloomberg.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

Bubuukee (203.98.76.238) 2022-02-10 12:13:54
Ih heregtei medeelel oruulsan baina bayrlalaa
Bubuukee (203.98.76.238) 2022-02-10 12:13:54
Ih heregtei medeelel oruulsan baina bayrlalaa