ТАЙЛАН ИЛГЭЭХ ЗААВАРЧИЛГААТАЙ ТАНИЛЦАНА УУ

2022-03-18 02:52

“Хадгаламж, зээлийн хоршооны нягтлан бодох бүртгэлийн заавар”-ын 9 дүгээр зүйл, “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”-ын 2.1.7, “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт”-ийн 6.2-т тус тус заасны дагуу хадгаламж, зээлийн хоршоод улирал бүрийн дараа сарын 10-ны өдрийн дотор улирлын санхүүгийн тайланг Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлдэг. Гэвч зарим төрлийн тайлан шивэх, мастерфайлыг илгээхдээ нийтлэг алдаа гаргах нь цөөнгүй байдаг. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж, зээлийн хоршоодод зориулж санхүүгийн тайлан илгээхэд гардаг түгээмэл алдаанууд мөн тайланг хэрхэн шивэх, мастерфайл илгээх зааварчилгааг цувралаар хүргэж байна. Та бүхэн дараах холбоосоор орж холбогдох заавруудтай танилцахыг зөвлөж байна. Үүнд:

  1. ХЗХ-д санхүүгийн тайлангийн мастерфайлыг хаанаас татан авч, илгээх вэ?
  2. Зээл олголт, эргэн төлөлт, зээлийн зориулалт, хүүгийн судалгааны тайланг хэрхэн шивж, илгээх вэ?
  3. Хадгаламжийн хүүгийн судалгааны тайланг хэрхэн шивж, илгээх вэ?
  4. 40 том зээлдэгчид олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад хөрөнгийн тайланг хэрхэн шивж, илгээх вэ?
  5. 40 том хадгаламж, эзэмшигчийн тайланг хэрхэн шивж, илгээх вэ?
  6. Нэгдмэл сонирхолтой этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад хөрөнгийн тайланг хэрхэн шивж, илгээх вэ?
  7. ХЗХ-д санхүүгийн тайлангийн мастерфайлыг илгээхэд гарсан алдааг хэрхэн шалгаж, засварлан илгээх вэ?
  8. ХЗХ-д санхүүгийн тайлангийн мастерфайлыг илгээхэд гарын үсэг буруу гэсэн алдааг хэрхэн шалгаж, засварлан илгээх вэ?

Цаашид ч санхүүгийн тайлан илгээхтэй холбоотой бусад зааврыг бичлэг хэлбэрээр бэлтгэж хүргэх боломжтой тул Та бүхэн энэ талаарх санал хүсэлтээ hzh@frc.mn цахим шуудангаар ирүүлэхийг зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.