Д.БАЯРСАЙХАН: ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 6.0 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА 21.6 ДАХИН ӨСЛӨӨ

2022-04-18 01:41

Д.Баярсайхан: Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дэмжих, эдийн засаг, байгаль орчин, нийгэмд гүйцэтгэх үүргийг идэвхжүүлэх бодлогын нэлээдгүй ажлуудыг гүйцэтгэсэн. Тухайлбал, дэд бүтцийн орчинг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр үнэт цаасны арилжааны дараа төлбөр тооцоог Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагаас гаргасан бодлогын зөвлөмж, суурь зарчмын хүрээнд Т+2 горимд шилжүүлж, төлбөрийн эсрэг нийлүүлэлт /DvP/ зарчмыг нэвтрүүлснээр үнэт цаасны зах зээлийн төлбөр тооцоо олон улсын жишигт нийцэж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоо өсөх суурь нөхцөл бүрдлээ. Мөн үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн тогтолцоог шинэчлэх, төвлөрсөн болон тухайлсан бүртгэл хоорондын уялдаа холбоог хангах, брокерийн компаниудын чадавхийг сайжруулж, харилцагчдад үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай болгох чиглэлээр мөнгөн хөрөнгийн болон үнэт цаасны номинал дансны зохицуулалтыг олон улсын жишгийн дагуу боловсруулж, баталсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.