ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2022-04-20 06:04

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит наймдугаар хуралдаан өнөөдөр болж нийт 30 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуралдаанаар хоёр компанид банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх, нэг компанид хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгохоор шийдвэрлэв. Мөн банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр компанийн хаалттай өрхийн бичгийг бүртгэхийн зэрэгцээ найман хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгалаа. Түүнчлэн үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг долоон компанид олгохоор мөн хоёр компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тус тус хэлэлцэж шийдвэрлэлээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.