ЭРСДЭЛД СУУРИЛСАН ХӨРӨНГИЙН АРГАЧЛАЛЫГ НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2022-04-25 08:14

Даатгалын компанийн үйл ажиллагааны үндсэн хэсэг болох эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, оновчтой хэлбэрээр хэрэгжүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан Даатгалын багц дүрмийн хоёрдугаар хавсралт “Даатгагчийн төлбөрийн чадварын зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. Мөн төсөлд эрсдэлийн үнэлгээний аргачлалыг олон улсын жишигт нийцүүлж өөрчлөх, даатгагчийн эрсдэлийг илүү бодитой, нарийвчилсан, өөрт тохирсон аргаар тооцоолох боломжийг олгох, хөрөнгө оруулалтын эрсдэлийг тодорхойлж, түүний боломжийг нэмэгдүүлэх болон эрсдэлийг тархаах зорилгоор эрсдэлд суурилсан хөрөнгийн аргачлалыг нэвтрүүлэх талаар тусгасан юм. 

Иймд даатгагч болон салбарын оролцогчид эрх зүйн актын төсөлтэй энд дарж танилцаад саналаа bilguun_ch@frc.mn цахим хаягаар ирүүлж хамтран ажиллахыг хүсч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

(202.21.101.179) 2022-05-09 06:01:26
эрсдэлд суурилсан хөрөнгийн аргачлалыг гэж юу гэсэн үг вэ? эрсдэлд суурилсан хөрөнгийн үнэлгээний аргачлал уу?