МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

2022-04-29 02:56

Санхүүгийн зохицуулах хороо Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо хамтран энэ сарын 27, 28-ны өдрүүдэд “Тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа” сэдэвт мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар хадгаламж зээлийн хоршооны онцлог, зайны болон газар дээрх хяналт шалгалтын хүрээнд баримтлах зарчим, олон улсын хадгаламж зээлийн хоршооны суурь зарчмууд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай мэдээлэл, мэдлэг олгосон юм. Мөн тэргүүлэх зөвлөлийн үйл ажиллагааны эрхзүйн зохицуулалт, төлөвлөгөө тайлагнал, хяналт, бүх гишүүдийн хурлын үйл ажиллагаа зэрэг хэд хэдэн чиглэлээр сургалт мэдээлэл өглөө. 

Сургалтад нийслэл, орон нутгийн нийт 14 хадгаламж зээлийн хоршооны 36 оролцогч хамрагдав.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.