“ХҮРТЭЭМЖТЭЙ САНХҮҮ“ СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ГАРЛАА

2022-04-29 07:04

Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр эрхлэн гаргадаг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн 41 дэх дугаар уншигчдад цахим хэлбэрээр хүрч байна. Энэ дугаарт ногоон эдийн засгийн өнгө аясыг онцолж тусгалаа. Тухайлбал, “Тогтвортой санхүүжилт” булангаас тогтвортой, ногоон хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн тухай мэдээлэл авах боломжтой. Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулахад ихэд анхаарал хандуулах болсон. Үүнийг дагаад тогтвортой хөрөнгийн зах зээл аажмаар тэлж, тогтвортой гэх тодотголтой шинэ бүтээгдэхүүнүүд, хөрөнгийн бирж, зохицуулагчид, сангийн менежерүүд болон зах зээлийн бусад оролцогчдын тогтвортой хөрөнгийн зах зээлд оруулах хөрөнгийн хэмжээ, санаачилгууд нэмэгдэж байгаа билээ.

Харин дэвшилтэт технологийн шийдлийг ашиглаж бүтээгдэхүүн үйлчилгээ болон түүний зохицуулалтын талаарх мэдээллийг нийтэлдэг “Финтек ба регтек” булангаас даатгалын зах зээлд бий болсон технологитой холбоотой иншүртекийн салбарын цаашдын хандлагын талаар онцоллоо. Мөн зах зээлийн, судалгаа хөгжлийн газраас бэлтгэн гаргаж буй “Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд ногоон даатгал гэж юу болох, олон улсад хэрхэн тодорхойлогдож буй  талаарх сонирхолтой мэдээллийг уншаарай.

Цаашилбал, “Бодлогын нийтлэл” буланд мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын арга хэмжээ, “Компанийн засаглал” булангаас төлөөлөн удирдах зөвлөлийн хяналт 2022 онд анхаарах гол чиглэлүүдийн талаарх өмнөх дугаарын үргэлжлэлийг  уншихыг зөвлөж байна.

Жич: “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаартай энд дарж танилцана уу. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.