ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ

2022-05-18 08:31

УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050”, “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны бодлогын баримт бичиг, 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Даатгалын салбарын эрх зүйн шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилтыг тусгасан.

Энэ зорилтын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамнаас Даатгалын багц хуулийн төсөл болох Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай,  Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулан Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу салбарын оролцогчид болон олон нийтээс санал авч эхэллээ. Иймд Та бүхэн Даатгалын багц хуулийн төсөлтэй энд дарж танилцан, саналаа 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дотор https://mof.gov.mn/discussion/list хаягаар ирүүлж хамтран ажиллана уу.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

Бадамханд (202.131.225.34) 2022-05-19 07:36:32
Даатгалын багц хуульд Даатгалын үндсэн зарчимийг агуулах саналтай
Жавхлан (202.126.89.208) 2022-05-19 06:34:46
Татвар шиг албан журмаар хийж буй даатгалын үйлчилгээ чинь нотариат шиг болоод байна. Төрөөс хяналт тавихаа болиод даатгагч компаниуд нь холбоо байгуулж хянахаар шийдэж гэж байгаа нь буруу юм аа. Хэдийгээр төрийн оролцоог хязгаарлах нь зөв ч хяналт тавих, үйл ажиллагааны нарийн ширийнд оролцох нэгж зайлшгүй хэрэгтэй юм. Тэр холбоо гэгчид нь заавал жолооч нарын төлөөллийг илүү оруулах хэрэгтэй. Эцсийн төлбөр төлөгчийн эрх ашиг заавал нэгт байх ёстой
Бат (202.21.112.106) 2022-05-19 06:26:26
2. Жлоочийн хариуцлагын албан журмын даатгалд шуурхай албаны үйл ажиллагаа чухал ач холбогдолтой байдаг нь практикт нотлогдсон түүнчлэн хуулийн хэрэгцээ шаардлагад албан журмын даатгагчдын холбооны шуурхай албаны хүчин чадал хүрдэггүй гэсэн хэдий ч одоо мөрдөгдөж буй Жолоочийн даатгалын тухай хуульд байгаа Шуурхай албатай холбоотой зохицуулалт шинэчилсэн хуулийн төсөлд огт байхгүй болсон байна. Асуулт Шуурхай алба ач холбогдолгүй гэж үү? 2.1. Хөндлөнгийн хяналт тавих, нийт жолооч нарын эрх ашгийг хамгаалсан байхын тулд одоогийн албан журмын даатгагчдын холбооны шуурхай алба шиг эрх мэдэл хязгаарлагдмал байдалтай бус харин ч бүх даатгагч компаниуд, тусгай зөвшөөрөл бүхий дуудлага хүлээн авах гэрээт байгууллагуудыг нэгтгэн зангидах, тэдний үйл ажиллагаанд шууд хяналт тавих Шуурхай алба зайлшгүй байх хэрэгтэй юм. 2.2. Энэ Шуурхай албаны цуглуулсан, бүртгэсэн мэдээлэл нь даатгагч нарт хэчнээн дуудлага ирдэг, хэд нь хоорондоо зохицдог, хэд нь дуудлагаа ямар шалтгааны улмаас буцаадаг, аль компаниуд нь шуурхай албаа илгээхгүй хүнд суртал гаргадаг, яагаад цагдаагийн оролцоо шаардаад байгаа зэрэг даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэж бүхий харилцааг бүртгэлжүүлэхээс гадна дүн шинжилгээ хийж, жолоочийн хариуцлагын даатгалын хүртээмж, үр ашгийг олон нийт, жолооч нарт хүртээх мэдээллийн чухал эх сурвалж болох ёстой.
Бат (202.21.112.106) 2022-05-19 06:26:18
1. СЗХ-нд ирж буй санал гомдлын 30 орчим хувийг жолоочийн даатгалтай холбоотой санал гомдол эзэлдэг учраас хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэжээ. Гэтэл энэ гомдлуудын үндсэн эзэд болох даатгалын компаниудаас бүрдсэн Холбоог гэгчийг үүсгэн байгуулаад, төрөөс тодорхой хэмжээгээр зохицуулалт хийх гэж оролдож буй албан журмын даатгагчдын холбоогоо байхгүй болгох гэж байгаа юм байна. Асуулт? 1.1 Даатгагчдад ирж буй санал гомдлыг даатгагчдаас бүрдсэн холбоо зохицуулж чадах уу? 1.2 Зөвхөн даатгагч нараас бүрдсэн холбоо Нийт жолооч нарын эрх ашгийг хамгаалж чадах уу? гэсэн асуултууд зүй ёсоор гарч ирнэ. 1.3. Тиймээс нийт жолооч нарын эрх ашгийг хамгаалах Холбоог зохион байгуулах ёстой болохоос зөвхөн даатгагч нарт давуу эрх олгосон байдалтай байж болохгүй.
Амарбаяр Жавхлан (66.181.161.110) 2022-05-19 02:51:43
Хувийн даатгалын сан байгуулах бол улсын нийгмийн даатгалын сангаас тусдаа иргэний сайн дурын үндсэн дээр бий болгох бөгөөд хариуцах даатгалын компани нь санхүүгийн зохицуулах хорооны доор зохицуулагдаж ажиллана.