529 БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

2022-05-23 06:22

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан нийт 529 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ 3.0 их наяд төгрөг хүрсэн байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 61.3 хувиар өсөж 2.3 их наяд төгрөгт хүрсэн ба зээлийн үлдэгдлийн 35.1 хувь нь хэрэглээний зээлийн үлдэгдэл. Нийт зээлийн үлдэгдлийн 88.1 хувийг иргэдийн, 11.9 хувийг хуулийн этгээдийн зээл эзэлж байна.

Салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.4 дахин нэмэгдэж 1.4 саяд хүрсэн бол нийт харилцагчдын тоо давхардсан тоогоор 4.6 сая байна. Энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.2 пунктээр өсөж 3.1 хувьтай байна. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.6 сая төгрөг, финтекийн зээлдэгчид нийт 1.2 сая буюу нийт зээлдэгчдийн 80.0 хувь, финтекийн нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 304.9 мянган төгрөг байна.

Санхүүгийн зах зээлийн энэ оны нэгдүгээр улирлын тоймтой дэлгэрэнгүй танилцах бол энд дарж уншина уу.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.