ДААТГАЛЫН ЗУУЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ КОМПАНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

2022-06-13 07:19

Санхүүгийн зохицуулах хороо, Хил хамгаалах ерөнхий газар

Сонгон шалгаруулалтын нэр: Хилийн бүсэд даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах компанийг сонгон шалгаруулах.

Санхүүгийн зохицуулах хороо, Хил хамгаалах ерөнхий газар нь даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх компаниудыг хилийн бүсэд даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Даатгалын зуучлагч компани нь хилийн бүсэд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хилийн боомтуудын дараах багцаар хийж гүйцэтгэнэ. Үүнд:

Багц 1. Замын-Үүд, Ульхан, Бургастай, Тэс боомтуудад даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах.

Багц 2. Шивээхүрэн, Арцсуурь, Байтаг, Эрээнцав боомтуудад даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах.

Багц 3. Гашуунсухайт, Цагааннуур, Хавирга, Ханх боомтуудад даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах.

Багц 4. Булган, Боршоо, Ханги, Даян боомтуудад даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах.

Багц 5. Алтанбулаг, Бичигт, Баянхошуу боомтуудад даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах.

Сонгон шалгаруулалтад оролцох компани нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2012 оны 167/05 тоот хамтарсан тушаалаар баталсан “Хилийн бүсэд даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах даатгалын зуучлагч компанийг сонгон шалгаруулах журам”-ын 3.1-д заасан шаардлагыг хангасан байна. Оролцох компани нь баталгаажуулах баримт бичгийг сонгосон багц бүрээр бүрдүүлэн, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагаас өмнө 2 хувийг битүүмжлэн доорх хаягаар ирүүлнэ. 2022 оны 6 дугаар сарын 24ий өдрийн 14 цаг 30 минутад сонгон шалгаруулалтад оролцохоор хүсэлт гаргаж материалаа ирүүлсэн даатгалын зуучлагч компанийн албан ёсны төлөөллийг байлцуулан, сонгон шалгаруулалтын материал нь шаардлага хангасан эсэхийг хэлэлцэнэ.

Сонгон шалгаруулалтад оролцох материалыг хүлээн авах хаяг: Санхүүгийн зохицуулах хороо, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3, Засгийн газрын IV байр, Монгол банкны өргөтгөл 312 тоот, Утас: 261672

“Хилийн бүсэд даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах даатгалын зуучлагч компанийг сонгон шалгаруулах журам”-тай дараах холбоосоор танилцана уу.

Тайлбар: Журмын “3.1.1. Даатгалын салбарт нэг буюу түүнээс дээш жил ажилласан ажлын дадлага туршлагатай мэргэжилтэнтэй байх”, “3.1.5. Хилийн бүсэд ажиллах ажлын туршлага бүхий боловсон хүчний нөөцтэй байх шаардлага”-ыг баталгаажуулах мэргэжилтний анкетийг Даатгалын багц дүрмийн нэгдүгээр хавсралт “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийн 1 дүгээр хавсралт (Г) СЗХ04006 маягтын дагуу гарган ирүүлнэ.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.