ИРГЭД ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛД
УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 “үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа”-д гэж заасны дагуу дээрх төрлийн үйл ажиллагааг санхүүгийн үйлчилгээнд хамааруулж, хяналт зохицуулалтыг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчилсан. Дээрх хууль тогтоомжийн хүрээнд Монгол Улсад үнэт эдлэлийн арилжааг зөвхөн үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд эрхлэх бөгөөд иргэд олон нийт та бүхэн Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй этгээдээс үнэт эдлэл худалдан авч, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү. Мөн хуульд заасан тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхлэхээс урьдчилан сэргийлж дэлгүүр, худалдааны төвүүд нь үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн худалдаа, арилжааны үйл ажиллагааг зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээдүүдтэй хамтран ажиллахыг зөвлөж байна.
Дээрх төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлж буй этгээдийн талаарх мэдээллийг dpms@frc.mn цахим шуудангаар ирүүлж, хамтран ажиллана уу.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО