ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН АНХААРАЛД 

2022-06-22 10:15

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.  

Тус хуулийн 17 дугаар зүйлд зааснаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд аливаа компанийг Санхүү зохицуулах хорооноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхгүй байх, хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээд дөрвөн сарын хугацаа дууссанаас хойш гурван сарын дотор Санхүү зохицуулах хороонд бүртгүүлэхээр шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгасан. Уг шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх үйл ажиллагаа энэ сарын 27-ны өдрөөс эхлэх тул бүртгүүлэхтэй холбоотой асуудлаар 51-264444, 51-261674 утсаар /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтэс/ болон vaspd@frc.mn цахим хаягаар хүлээж авах боломжтой. 

 

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.