НИЙТ МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЭТГЭЭДИЙН АНХААРАЛД

2022-06-30 05:03

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-4.1.8-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд энэ хуулиар болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах чиглэлд Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт тавьж, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлж ажилладаг. Тодруулбал, зохицуулалтын зургаан салбарын мэдээлэх үүрэгтэй этгээдээс "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үйл олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга"-ыг хагас, бүтэн жилээр цахим хэлбэрээр авдаг. 

Хэрэв эрсдэлийн үнэлгээний асуулгыг бөглөж ирүүлэхгүй байх, дутуу бөглөх, хугацаа хоцроох, мэдээлэл үнэн зөв бус байх нь тухайн мэдээлэх үүрэгтэй этгээдийг эрсдэл өндөртэй гэж үзэж газар дээрх хяналт шалгалтын давтамжийг нэмэгдүүлэх, нэмэлт мэдээлэл шаардах үндэслэл болдог. Иймд, мэдээлэх үүрэгтэй этгээдүүд Та бүхэн 2022 оны "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга"-ыг доорх холбоосоор татаж авч долдугаар сарын 25-ны дотор үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөж ирүүлэхийг мэдэгдэж байна.

Жич: Салбарын нэр тус бүр дээр дарахад асуулга автоматаар татагдах бөгөөд холбогдох цахим шууданд 2022 оны эхний хагас жилийн байдлаар бөглөж ирүүлнэ үү. Шаардлагатай нэмэлт мэдээллийг доорх и-мэйл хаяг болон amlctf@frc.mn, мөн 51-261113 утсаар тодруулж болно. 

1. Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд : sec_amlcft@frc.mn 

2.Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид: ins_amlcft@frc.mn 

3. Банк бус санхүүгийн байгууллагууд:nbfi_amlcft@frc.mn 

4. Хадгаламж, зээлийн хоршоод: scc_amlcft@frc.mn 

5. Үл хөдлөх, эд хөрөнгө зуучлалын байгууллагууд:rea_amlcft@frc.mn 

6. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд:dpms_amlcft@frc.mn 

7. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хувь хүн: dpms_amlcft@frc.mn 

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.