ДААТГАГЧ, ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИЙН АНХААРАЛД

2022-07-01 06:48

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаар тогтоолын хавсралтаар “Компанийн засаглалын кодекс” шинэчлэн батлагдаж, “Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэл”-д бүртгэгдсэнээр дөрөвдүгээр сарын 15-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Санхүүгийн зохицуулах хороо кодексийг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэг бүхий компаниудын засаглалын хэрэгжилтийн тайланд тогтмол үнэлгээ хийх бөгөөд цаашид салбарын засаглалын түвшнийг тогтоох юм. Одоогийн байдлаар нийт даатгагч,  итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын үүргийн хэрэгжилт дараах байдалтай байна.

Тайлан ирүүлээгүй компаниудыг “Компанийн засаглалын кодекс”-ийг хэрэгжүүлж ажиллаагүй гэж тооцох үндэслэлтэй бөгөөд кодексийн хэрэгжилтийн тайланг маягтын дагуу ирүүлээгүй компаниуд Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлж, энэ сарын 08-ны дотор ирүүлэхийг анхааруулж байна. Нэмэлт мэдээллийг 51-262601 утсаар тодруулна уу. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

sanal (202.21.112.172) 2022-07-26 02:17:21
irulsen irvleguigeer ni yalgaad oruulaachee, zalhuu yum be