ГАВЬЯАТ ХУУЛЬЧДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2022-07-08 08:42

Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан З.Нарантуяа Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар гавьяат хуульч цол хүртсэн юм. Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд өнөөдөр төрийн дээд цол гардсан шинэхэн гавьяатдаа хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хөдөлмөр зүтгэлд тань талархал илэрхийлэхийн хамт цаашид ч салбарынхаа хөгжил дэвшил, эдийн засагт гүйцэтгэх үүргийг улам нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг дэвшилтэт технологид суурилан өргөжүүлэх, эрсдэлгүй, найдвартай хяналт зохицуулалттай, шударга өрсөлдөөнт зах зээл болгон хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлоод эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. 

Гавьяат хуульч З.Нарантуяа мөн энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын дэмжлэгтэйгээр мөн салбарын оролцогчдын хамтын хүчин чармайлтаар санхүүгийн салбар сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

Sanal (202.21.112.172) 2022-07-22 06:33:37
Jambaa ah ygd hogshrood bnaa
зочин (202.126.89.179) 2022-07-21 02:00:04
Баяр хүргэе. Гавъяат эдийн засагч болсон бол бүр сайн гоё юм шиг санагддаг.