Д.БАЯРСАЙХАН: ЭНЭ ЖУРМЫГ ГАРГАСНААР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ШИНЭ БОЛОМЖ БИЙ БОЛСОН
“Syndicate Talk” нэвтрүүлэгт Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан оролцож цаг үеийн сэдвээр мэдээлэл өглөө.
"....Д.БАЯРСАЙХАН: Монголд хөрөнгийн зах зээл хөгжөөд 31 жил болжээ. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд биржийн бус зах зээлийн зохицуулалтын тухай байсан. Гэхдээ холбогдох дүрэм, журмуудыг нь батлаагүй байсан. СЗХ энэ журмыг баталж үйл ажиллагааг нь өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагад нь өгөх шийдвэр гаргасан. Монголд өөрөө өөрийгөө зохицуулах статустай 2 байгууллага байдаг нь “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” болон ”Монголын хөрөнгийн бирж” юм. Энэ журмыг гаргаснаар маш богино буюу жил хүрэхгүй хугацаанд 1 их наяд төгрөгийн санхүүжилтыг компаниуд босгож, нөгөө талдаа хөрөнгө оруулагчдад шинэ боломж олгосон. Биржийн бус зах зээл дээр ялангуяа старт ап компаниудад маш том боломж “Инновацийн тухай хууль” батлагдсанаар үүссэн байгааг онцолж хэлмээр байна. Эдгээр компаниуд маань заавал хөрөнгийн бирж гэлтгүйгээр биржийн бус зах зээл дээрээс 500 сая хүртэлх төгрөгийн санхүүжилтийг бусдад хувьцаагаа санал болгох замаар богино хугацаанд татах боломж хэдийнэ нээгдсэн. Яг одоогийн байдлаар ийм кэйс гараагүй бөгөөд зөвхөн бонд босгох замаар хувийн хэвшил хөрөнгө татаж байна..."