“ХҮРТЭЭМЖТЭЙ САНХҮҮ“ СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ГАРЛАА

2022-09-14 01:21

Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр эрхлэн гаргадаг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн 45 дахь дугаар уншигч танд хүрч байна. Энэ удаагийн дугаараас краудфандинг, зээлийн батлан даалтын сан болон компаний засаглал ба түүний зохицуулалтын талаар уншиж, сонирхох боломжтой.

“Бодлогын нийтлэл” буланд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл бэлтгэсэн бол “Байр суурь” буланд СЗХ-ны дэд дарга Н.Хүдэрчулууны санхүүгийн зах зээлийн хөгжил, технологийн дэвшилд нийцсэн эрх зүйн зохицуулалтыг бий болгох шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай нэвтрүүлэх сэндбоксын зохицуулалтын орчинд хийгдэж буй онцлох ажлууд болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулалтын тухай сонирхолтой ярилцлага багтсан. “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаараас санхүүгийн сонирхолтой мэдээ, мэдээлэл авахыг зөвлөж байна.

Сэтгүүлийн 45 дахь дугаарыг энд дарж уншина уу.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.