ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН АЖЛЫН ХЭСГИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА

2022-09-20 09:49

Олон улсын валютын сан /ОУВС/-гийн дүрмийн  дөрөвдүгээр заалтын дагуу Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийнхэн өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон холбогдох бусад дарга нар оролцсон бол ОУВС-гийн талаас Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи, Монгол дахь суурин төлөөлөгч Юн Сёк Хён, санхүүгийн салбарыг хариуцсан ахлах эдийн засагч Силвиа Игоргова нар оролцлоо.

Уулзалтыг нээж СЗХ-н дарга Д.Баярсайхан Монгол Улсын санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн төлөв, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж мэдээлэл өгсөн юм. Мөн цаашид хэрэгжүүлэх ажил буюу үнэт цаасны зах зээлийн хууль эрхзүйн орчныг шинэчлэх, төрийн өмчит компаниудыг биржээр дамжуулан хувьчлах, банкны салбарын реформыг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх зэрэг бодлогын зарим арга хэмжээний талаар танилцуулж санал солилцлоо. 

Хатагтай Ангана Банержигаар ахлуулсан Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсэг энэ сарын 28-ныг хүртэл манай улсад ажиллах бөгөөд ОУВС-гаас гишүүн орнууддаа  жил бүр хийдэг энэхүү ажлын хэсгийн уулзалтаас бодлогын зөвлөмж бүхий тайлан боловсруулж танилцуулдаг юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.