ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧЭЭР НЭМЖ ЗУРГААН КОМПАНИЙГ БҮРТГЭЛЭЭ

2022-10-10 07:35

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 17 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж уг хуулийн 17 дугаар зүйлд зааснаар шилжилтийн үеийн зохицуулалтын хүрээнд хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээдүүд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Энэ дагуу өнөөдрийн хуралдаанаар хуулийн хугацаанд хүсэлтээ гаргасан нийт 10 компанийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ удаа хуралдаанаар зургаан компани буюу “Нэйшнал трэйшир бит секьюрити”, “Икс Мета”, “Комплекс Дижитал Экосистем”, “Чойжин Алтекс”, “Зоос Дижитал Эксчэйнж”, “Корэкс” зэрэг ХХК хууль, журамд заасан нөхцөл шаардлагыг хангасан тул виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэлээ.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд зааснаар зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулж холбогдох үйлчилгээг үзүүлэхээр хуульчлагдсан. Хорооны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар “Дижитал Эксчэйнж Монголиа”, “Ай Дакс”, “Койн Хаб” зэрэг гурван компанийг тус тус виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй нийт 9 компаниар дамжиж өнөөдрийн байдлаар аливаа виртуал хөрөнгийг олон нийтэд санал болгох, арилжаалах боломжтой болж байна. Харин хуульд заасан хуулийн хугацаанд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх хүсэлтээ гаргаагүй компаниудын хувьд дээрх төрлийн үйл ажиллагаа дуусгавар болсон бөгөөд хэрэв виртуал хөрөнгийн үйлчилгээг Хороонд  бүртгэлгүй эрхэлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээх нөхцөл үүсэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

(43.228.129.199) 2022-10-10 09:55:31
Зөвөө. Зах зээлийн өрсөлдөөний зарчмаараа сайн биржүүд нь тунаж үлдэх байх.
(66.181.161.41) 2022-10-10 08:54:43
ямар 10 байсан юм бэ 10аас 6 тэнцсээ гэсэн үгүү ямар ямар бирж байсанийг бичээч ядаргаатай нууж бичих юм
0 2 Хариулах
(192.82.80.239) 2022-10-10 08:54:43
9 ni alban yosnii bolj bna gesen ug
(192.82.80.239) 2022-10-10 08:54:43
9 ni alban yosnii bolj bna gesen ug
X-meta (202.126.90.17) 2022-10-10 08:12:36
Их бит нь мөнгө угаасан хэргээр шалгагдаад явж байна гээгүй билүү? Тэгсэн байтал зохицуулагч байгууллага нь хутгалдаж байх юм
Utga alga (202.126.90.17) 2022-10-10 08:11:17
Ene bur utgaa aldlaa shuu. FRC n ooriixoo gargasan xuuli jurmiig zorchood, xugatsaa xotsorson, shaardlaga xangaagui baaxan Bolson boloogui birjuud burtgechixlee. FRC iin orshin togtonoj Bui zorilgo n irgediin sanxuugiin baidliig ayulgui, xurteemjtei tegsh bailgaxu baital, oorsdiin olox ashgaa bodon xamaa xamaagui gazar burtgechix yumda.