Н.ХҮДЭРЧУЛУУН: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО НИЙТ 9 ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙГ БҮРТГЭЭД БАЙНА

2022-10-18 06:39

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун "Bloomberg TV Mongolia" телевизэд цаг үеийн сэдвээр буюу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хүрээнд ярилцлага өглөө. 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд зааснаар зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулж холбогдох үйлчилгээг үзүүлэхээр хуульчлагдсан. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй нийт 9 компаниар дамжиж өнөөдрийн байдлаар аливаа виртуал хөрөнгийг олон нийтэд санал болгох, арилжаалах боломжтой болж байна. Харин хуульд заасан хуулийн хугацаанд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх хүсэлтээ гаргаагүй компаниудын хувьд дээрх төрлийн үйл ажиллагаа дуусгавар болсон бөгөөд хэрэв виртуал хөрөнгийн үйлчилгээг СЗХ-нд бүртгэлгүй эрхэлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээх нөхцөл үүсэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.