“ХҮРТЭЭМЖТЭЙ САНХҮҮ“ СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ГАРЛАА

2022-11-11 06:52

Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр эрхлэн гаргадаг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн 47 дахь дугаар уншигч танд хүрч байна.

Энэ дугаарт финтекийн түүхэн хөгжил болон түүний салбарууд болох иншуртек, регтекийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх сонирхолтой нийтлэлийг танилцуулж байна. Харин “Бодлогын нийтлэл” буландаа Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлд гарч буй өсөлт, амжилтыг хэвээр хадгалах, иргэдийн хөрөнгийн зах зээлээс хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын идэвх, сонирхлыг өсгөх, олон нийтэд санал болгон хувьцаа, компанийн бонд гаргахтай холбоотой зардал, хугацаа, өртгийг бууруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, олон улсын зохицуулалтыг нэвтрүүлэх хүрээнд  бодлого, зохицуулалтын ямар, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаарх мэдээлэл бэлтгэлээ. Түүнчлэн ”Байр суурь” буланд даатгалын компанийн төлбөрийн чадвар, түүний зохицуулалтын орчны талаарх ярилцлага, Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын судлаачдын бэлтгэсэн үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбар, эрх зүйн зохицуулалтын талаарх судалгаа, статистикийн тооцооллын суурь ойлголтуудын тухай хичээлийн үргэлжлэл зэрэг олон олон сонирхолтой нийтлэл, мэдээ мэдээллийг унших боломжтой.

 “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн 47 дахь дугаарыг энд дарж уншаарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.