САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ АЖЛЫН ХЭСЭГ ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2022-11-14 06:10

Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны ажлын хэсэг Монгол Улсын хууль тогтоомж, СЗХ-ны чиг үүрэг, зохицуулалтын салбаруудын санхүүгийн үзүүлэлтүүдийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөхийн сацуу орон нутаг дахь зохицуулалтын байгууллагуудад газар дээрх үзлэг хийхээр Дорнод аймагт ажиллаж байна.

Өнгөрсөн хоёр жилд цар тахлын улмаас орон нутгийн зохицуулалтын байгууллагуудад зөвлөгөө, мэдээлэл өгөх, газар дээрх үзлэг хийх болон иргэдэд зориулсан сургалт, мэдээлэл өгөх ажил хязгаарлагдмал байсан. Харин энэ удаа буюу энэ сарын 07-15-ны өдрүүдэд дээрх ажлын хэсгийнхэн Дорнод аймагт ажиллаж, зохицуулалтад хамаарагддаг банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаасны болон даатгалын компаниудад салбаруудын санхүүгийн үзүүлэлтүүдийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөхийн хамт газар дээрх үзлэг, шалгалтыг хийж ажиллаж байна. Үүний зэрэгцээ аймгийн төв буюу Хэрлэн сумын иргэд, олон нийтэд санхүүгийн салбарын талаар болон СЗХ-ны чиг үүргийн талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулт өгч санал солилцлоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.