“ЭФ СИ ЭКС” ХХК-ИЙН ХАРИЛЦАГЧДЫГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

2022-11-17 09:16

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох хууль журмын шаардлага хангаагүй “Эф Си Экс” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 600 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

Дээрх компанийн харилцагчдыг /нийт 10,986 харилцагч/ шилжүүлж авахыг хүссэн үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий зохицуулалттай этгээд Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын 5.2-т заасан материалыг бүрдүүлж, битүүмжлэн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дотор СЗХ-ны уралдаант шалгаруулалт явуулах комисст ирүүлнэ үү.

Нэмэлт мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын 51-261677 тоот утсаар холбогдож авна уу.

 

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ КОМИСС

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.