ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

Уржигдар 01 цаг 20 минутад

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг УИХ-аас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баталсантай холбогдуулан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон, шинэ тутам зохицуулалтын салбар хөгжиж буйтай холбоотойгоор нарийвчилсан зохицуулалтыг тодорхойлох зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 179 дүгээр тогтоолоор баталсан “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-ын шинэчилсэн найруулгын төсөлд Захиргааны ерөнхий хуулийн 62.1-д заасны дагуу салбарын оролцогчид болон олон нийтээс санал авч байна. 

Та бүхэн журмын төсөлтэй танилцан холбогдох саналаа 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хорооны amlctf@frc.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

            Журмын шинэчилсэн найруулгын төсөлтэй энд дарж танилцана уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.