ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД ОЛОН НИЙТИЙН БОЛСНООР АШИГТ АЖИЛЛАГАА, КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ, МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ САЙЖИРНА

2023-01-30 02:12

УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компаниудын өмчлөлийн хэлбэрийг оновчтой болгож, засаглалыг сайжруулж үе шаттайгаар олон нийтийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгох ажлыг “Монголын хөрөнгийн бирж”-ээс эхлүүлж хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгосон. Тодруулбал, тус биржийн нэмж гаргаж буй үнэт цаасыг анхдагч болгон нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэж анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 57.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7,414 захиалга ирсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 4.8 дахин давсан үзүүлэлт болсон.

Төрийн өмчит компаниуд олон нийтийн компани болсноороо хувьцаа эзэмшигчдийн бүтэц шинэчлэгдэх, олон нийтийн хараа хяналт сайжрах боломжтой болохын зэрэгцээ компанийн үйл ажиллагааны ашигт ажиллагаа, компанийн засаглал, мэдээллийн ил тод байдал сайжирч, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг дотоодын зах зээлд татах, хөрөнгө оруулалтын дотогш урсгалыг өсгөх, цаашилбал мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурь бэхжих боломж нэмэгдэх чухал бодлогын шийдвэр юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.