"САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ"-Г БАТАЛЛАА

2023-02-13 03:29

Засгийн газраас баталсан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр урт хугацааны стратегийг төлөвлөх, холбогдох төрийн байгууллагуудын оролцоог тодорхойлох хүрээнд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэлэлцсэн. Улмаар уг төлөвлөгөөг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан.

Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүрэг, зохицуулалтын салбарын тоо жил ирэх тусам нэмэгдэж буйтай холбоотойгоор дээрх төлөвлөгөөгөөр баталсан 194 ажлын 70 орчим хувийг дангаар болон төрийн бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 08-ны ээлжит хуралдааны 54 дүгээр тогтоолоор “Санхүүгийн зохицуулах хорооноос Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2023-2030)-г баталлаа. Энэхүү төлөвлөгөөг Монгол Улсын “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-тэй уялдуулан боловсруулан бөгөөд 2023-2030 он хүртэл үргэлжлэх хугацаанд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-аас тогтоосон техник хэрэгжилтийн 40 зөвлөмж, 11 шууд хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг тасралтгүй хэрэгжүүлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.