“ХҮРТЭЭМЖТЭЙ САНХҮҮ“ СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ГАРЛАА
Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр эрхлэн гаргадаг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн 51 дэх дугаар уншигч танд хүрч байна. Энэ удаагийн дугаарт иргэд, аж ахуй нэгжүүдийн санхүүгийн хүндрэлийг даатгагчийн баталгаагаар шийдвэрлэх шинэ боломжийн талаарх мэдээлэл багтлаа.
УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталж, хуулийн хэрэгжилтийг энэ гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийн зорилго нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Бодлогын нийтлэл” булангаас сонирхон уншихыг зөвлөж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн талаар улс орнууд анхаарал хандуулж түүнийг бууруулахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ талаар буюу уур амьсгалын өөрчлөлт ба санхүүгийн тогтвортой байдлын талаар “Тогтвортой санхүүжилт” булангаас, Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын судлаачдын бэлтгэсэн “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны зарчим, стандарт” судалгаатай “Судлаачийн индэр” булангаас тус, тус сонирхон уншихыг санал болгож байна.
“Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаарыг энд дарж уншина уу.