МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМУУД ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН УЛСЫН НЭГДСЭН БҮРТГЭЛД БҮРТГЭГДЛЭЭ
2023-03-24 10:00
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг энэ сарын 01-нээс мөрдөж эхэлж байгаатай холбогдуулж хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаар:
- “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, үйл ажиллагааны журам”
- “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бүртгэлийн дэвтэр хөтлөх, тайлан мэдээ ирүүлэх журам”
- “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хувийн дугаар олгох журам”
- “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны сургалтын журам”
- “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам” таван журмыг баталсан. Эдгээр журмууд захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдөр бүртгэгдлээ.
Сэтгэгдэл (1)