ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ОРОЛЦООГ ӨСГӨХ ХӨТӨЛБӨР БАТАЛЛАА

2023-05-19 03:56

Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ хамтран баталсан ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд IPO хийх, компанийн бонд гаргахад тавигдаж буй шаардлага, үе шатыг багасгаж, бодлогоор дэмжлэг үзүүлэх юм. Тухайлбал, аж ахуйн нэгжүүдээс IPO хийхэд хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүй байх, нээлттэй, хаалттай хүрээнд бонд гаргахад барьцаа, батлан даалт болон заавал андеррайтертай гэрээ байгуулахыг шаардахгүй байх, анхдагч зах зээл дээр IPO хийх, компанийн бонд гаргахтай холбоотой арилжаа, төлбөр тооцооны шимтгэл, хураамжийг бууруулах зэрэг хэд хэдэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.