"САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ" ЦУВРАЛ ПОДКАСТ №01
Санхүүгийн зохицуулах хороо олон нийтэд санхүүгийн боловсрол олгох, мэдлэг мэдээлэл түгээх зорилгоор "Шинэ Монгол радио 101.7"-той хамтран "Санхүүгийн боловсрол" подкастыг цувралаар хүргэж байна.
Эхний буюу энэ удаагийн зочноор СЗХ-ны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн оролцож Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тухайлбал, хууль хэрэгжсэнээр ломбардаас үйлчилгээ авч байгаа иргэдийн эрх ашиг хэрхэн хамгаалагдах, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь хаана хандаж бүртгүүлэх, бүртгүүлэхгүй үйл ажиллагаа явуулснаар хуулийн ямар хариуцлага хүлээх мөн барьцаалан зээлдүүлэх газар нь иргэдийн хөрөнгийг үнэгүйдүүлж авах, зээлдэгчид мэдэгдэхгүйгээр барьцаа хөрөнгийг зарах асуудал их байдаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа талаар зэрэг цогц мэдээллийг энэхүү подкастаас авах болно.