СЗХ дараах шийдвэрүүдийг гаргалаа

2012-05-03 16:00

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА

Тус Хорооны ээлжит хуралдаан 2012 оны 04-р сарын 18-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Үнэт цаасны талаар:

  • Хорооны 2007 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан журамд нэмэлт, өөрчлөлт оруулав.
  • Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны “Милленниум Ай Ти” системийг нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд харилцагч, хөрөнгө оруулагчдаас үнэт цаас худалдан авахаар “ҮЦТТТХТ” ХХК-д урьдчилан байршуулсан мөнгөн хөрөнгийг харилцагч, хөрөнгө оруулагч тус бүрийн арилжааны банк дахь дансанд буцаан байршуулах арга хэмжээ авахыг “ҮЦТТТХТ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, “МХБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгов.
  • “Эм Эн Эс Ти Ти” ХХК, “Прогресс партнерс” ХХК-иудад брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон “Тэнгэр капитал” ХХК-д андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж тус тус олгов.
  • “Э-Транс ложистик” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах бүртгэлийн өдрийг тогтоов.
  • “Голомт банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Хас банк” ХХК-иудаас гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах үнэт цаасыг бүртгэв.
  • “Эрээнцав” ХК-ийн энгийн хувьцааг тусгаарлалтаас чөлөөлөв.
  • “Гацуурт Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Ц.Хуягийг томилов.

Хоёр. Даатгалын талаар:

  • “Мандал женерал даатгал” ХХК-ийн дүрмийн санд өөрчлөлт оруулж, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, “Гэрэлт Буян Ундрах” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус олгов.

Гурав. Бичил санхүүгийн талаар:

  • “Хөтөлт номгон ББСБ” ХХК, “Чойжин брос ББСБ” ХХК, “ӨБЦ ББСБ” ХХК, “Жоншин ББСБ” ХХК, “Дэлгэрэх боржигин ББСБ” ХХК, “Уянга-Эрдэнэ ББСБ” ХХК, “Суваргын дэл ББСБ” ХХК, “ЛТТЭ ББСБ” ХХК, “Баян эрдэнэ цогт ББСБ” ХХК, “Арвин эрдэнэ билэг ББСБ” ХХК, “Хөрс валют ББСБ” ХХК, “Проадд ББСБ” ХХК, “Мэжик гранд ББСБ” ХХК, “Гэгээрэх нар ББСБ” ХХК, “Арвижих гүүр ББСБ” ХХК-иудын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгав.
  • “Тэгш уран санаа” хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг сунгав.

Дөрөв. Компанийн засаглалын талаар:

  • Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан “Компанийн засаглалын үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Компанийн засаглалын зэрэглэл тогтоох аргачлалын стандартыг боловсруулж батлан мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Компанийн засаглалын үндэсний зөвлөлд үүрэг болгов.

ТАМГЫН ГАЗАР